Бидний тухай

about us

“Арив Хур Финанс”

Сайн бүтээгдэхүүнийг Зөв үнээр...


“Арив Хур Финанс” ХХК нь 2016 оноос эхлэн хүнсний 8 нэрийн дэлгүүр болон хүнсний бөөний худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай компани хэрэглэгчдэд чанартай, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнийг хүргэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн, өргөн хэрэглээний хүнс болон ахуйн барааг дотоодийн нийт 30 гаруй үйлдвэрлэгч, аж ахуй нэгжээс шууд хэрэглэгчдэд хүргэх онлайн худалдааны платформыг /www.hurhuns.mn/хөгжүүлэн ажиллаж байна. Манай үйлчилгээ нь хэрэглэгчдэд мөнгө хэмнэх, түгжрэлтэй хотын нөхцөлд дэлгүүр хэсэж цаг заваа үрэхгүйгээр өргөн хэрэглээний хүнсний бараагаа гэрээсээ хялбар захиалах зэрэг олон давуу талыг олгодог. Манай платформоор дамжуулан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, гурил гурилан бүтээгдэхүүн, будаа, сүү сүүн бүтээгдэхүүн, ахуйн хэрэгцээт бараа зэрэг өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг нэг дороос түргэн шуурхай захиалах боломжтой. Бид хэрэглэгчиддээ найдвартай үйлчилгээ, чанартай бараа бүтээгдэхүүн, шуурхай хүргэлтийг санал болгож, өдөр тутмын худалдан авалтыг илүү хялбар, хүртээмжтэй болгохоор зорин ажиллаж байна. Та манай вэб сайтад байрлах бараа бүтээгдэхүүнээс өөрийн хэрэгцээнд тохирсон сонголтоо хийж, хүссэн газраа хүргүүлэн авах боломжтой.




Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл